Хороодод гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

 Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2017 оны 03-р сарын 27-29-ний өдрүүдэд дүүргийн 7 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцаж, сургалт семинарын ажлыг зохион байгууллаа.

Тус ажлын хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэв журмын урамшуулалт эргүүл нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулж, цаашид иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцуулах, мэдлэг мэдээллээр ханган ажиллахыг Ажлын хэсгээс үүрэг болгосон.

Мөн түүнчлэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, 7 хорооны 200 гаруй иргэдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцууллаа.

Сургалтад хамрагдсан иргэдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан ажиллана.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …