2017 оны 03-р сарын 29-ний өдөр амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, эрүүл амьдралыг үлгэр жишээч байдлын мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн арга зүйч эмч Б.Казанбай, арга зүйч Н.Оюунсүрэнгийн “Хөдөлгөөн, эрүүл мэнд” сэдэвт лекцэд дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын ажлын албаны 10 албан хаагч хамрагдаж, ажлын байрны 4 төрлийн нурууны дасгал хөдөлгөөн сурч, өдөр бүр 12:00 цагаас тогтмол хийж хэвшиж байна.
Нурууны өвдөлтийн үед ихэвчлэн яс булчингийн тогтолцооны тэнцвэрт байдал алдагдах хандлагатай байдаг. Үүний улмаас бие махбодын уян хатан чанар алдагдаж нурууны өвдөлтийг улам бүр даамжруулдаг. Ялангуяа удаан хугацаагаар суух болон нэг байрлалд ажилладаг хүмүүст дээр дурдсан булчингийн чангарал болон тэнцвэрт бус байдал үүсдэг. Иймээс нурууны өвдөлтийн үед сунгалтын дасгал хийх нь дээрх тэнцвэрт бус харьцаа болон булчингийн чангарлыг суллаж өвдөлтийг бууруулах ач холбогдолтой байдаг.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ