Өөрийгөө шатаасан эмэгтэйн асуудлаар АН-ынхан арьсаа хамгаалж байна

Завхан аймагт өнгөрсөн УИХ болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, битүүдээ Завхан АН-ынх нь болсон. Үүний дараа тус намынхан дээр дооргүй сольж, томоохон хэмжээний халаа сэлгээний шуургыг эхлүүлсэн.

Энэ шуурганд Идэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил тасралтгүй ажилласан эмэгтэй ч өртсөн юм. 50 орчим настай, басхүү банкинд багагүй хэмжээний зээлтэй Тэгшжаргал хэмээх энэ эмэгтэйг АН-ынхан манай намын хүн биш, МАН-ын угшилтай хүн хэмээн ажлаас нь халсан бөгөөд улмаар ажлаасаа халагдаж хүнд байдалд орж сэтгэл санаагаар унаж дарамтад орсон тус эмэгтэй өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн юм.

Энэ явдлын дараа Завхан аймгийн Идэр сумынхан болон бусад аймаг, сум, нийслэл хотынхон ч тэр Завханы Идэр сумын АН-ынхны үйлдэлд ихэд бухимдаж, талийгаач Тэгшжаргалыг ажлаас нь халж, түүний оронд Нямжав хэмээх таньдаг хүнээ ажилд авсныг шүүмжилсээр байгаа юм. Мөн энэхүү процессыг хуулийн дагуу шалгуулж, Идэр сумын АН-ынхны ярьж буйг үнэн зөв эсэхийг нягталж өгөнхийг шаардаж байгаа юм.

Одоогоор Завханы Идэр сумын АН-ынхан өөрсдийн үйлдлээ зөвтгөх, дүрэм журамд нийцүүлсэн гэх зүйлс ярьж арьсаа хамгаалж эхэлсэн бөгөөд Идэр сумын Засаг даргын тамгын газарт шинэ удирдлага нь талийгаачийг ажлаас нь халж, оронд нь өөрийнхөө ахыг ажилд авсан эсэхийг тогтоож өгөхийг хүсье.

Ингээд Идэр суманд юу болж байгааг газар дээрээс нь сурвалжилсан Зууны мэдээ сонины мэдээллийг хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Идэр суманд таагүй хэрэг гарсан билээ. Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээллийг хүргэхээр шуурхай ажилласан юм. Талийгаач төрийн албан хаагч байсан бөгөөд ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцэн амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн нутгийн иргэд хэлж байгаа юм. Тэрээр улсад 28 жил тасралтгүй ажиллажээ.

Анх 2015 онд Идэр суманд санхүү төрийн сангийн мэргэжилтний сул орон тоо гарч төрийн албаны шалгалт авах болсон. Энэ хүрээнд тус ажлын байранд гурван хүн өрсөлдөж талийгаач “Т” гуравт орсон байна. Тухайн үеийн Засаг дарга 73 оноогоор нэгт орсон Н.Нямжавыг ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг шалтгаанаар түдгэлзүүлж талийгаачийг Завхан аймгийн Идэр сумын санхүү төрийн сангийн мэргэжилтнээр томилсон аж. Энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа Н.Нямжав удаа дараа илэрхийлж байжээ. Тиймээс өнгөрсөн сарын 14-нд “Т”-г ажлаас нь чөлөөлж Н.Нямжавыг ажилд томилох шийдвэр гаргажээ. Талийгаач “Т” нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 2005 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж байв. Тэрээр тус сумын сургууль, эмнэлэгт нягтлан байсныг нутгийн иргэд хэлж байлаа. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч 11 цагийн орчим амьсгал хураажээ. Бид зарим эх сурвалжийн байр суурийг хүргэж байна.

Х.Баярмаа:

/Идэр сумын Засаг дарга/

ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙНА

-Сум орон нутгийн удирдлагын зүгээс харамсч байгаагаа илэрхийлье. Бид төрийн хууль дүрмийн дагуу ажил хэргээ явуулж байгаа. Төрийн албаны төв зөвлөлийн 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 90дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэр дэвшсэн Н.Нямжавыг  ажлын байранд томилон ажиллуулж хариу ирүүлэхийг Завхан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг үндэслэн энэ оны гуравдугаар сарын 14-нд ажлаас чөлөөлөх, ажилд томилохтушаал гаргасан. 2015 онд энэ асуудлыг өмнөх удирдлагууд маань хуулийн дагуу шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн үед төрийн албаны шалгалтадзарласан ажлын байран дээр гурван хүн өрсөлдсөн бөгөөд 73 оноогоор нэгдүгээрт Н.Нямжав, 70 оноогоор хоёрдугаарт Б.Одхүү, 65.67 оноогоор гуравт С.Тэгшжаргал орсон байдаг юм. Гэтэл тухайн үеийн удирдлагууд  томилгоог хэрхэн хийснийг нь бид мэдэхгүй. Талийгаач 2015 оноос өмнө сургууль, эмнэлэг, Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд туслах түшмэл буюу ТЗ-3 гэдэг зэрэгтэйгээр төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан. Ер нь одоогийн үүссэн нөхцөл байдлыг хэт улстөржүүлж байна. Сумын удирдлагын зүгээс хууль, дүрмээ биелүүлж ажилласан. Ажлаас чөлөөлөх тушаал авсны дараа буюу гуравдугаар сарын 20-нд талийгаач надтай уулзсан. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн учраас хуулийн дагуу шүүхэд хандаж болно гэдгийг нь хэлсэн. Надтай уулзах үедээ тайван байсан. Мэдээж хүний алтан амь эрсдсэнд гүнээ харамсч байна. Үүссэн асуудлыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа учраас дүгнэлтээ гаргах байх. Жагсаал, цуглаанз охион байгуулсан хүн өнгөрсөн хугацаанд сум орон нутгийг удирдаж явсан. Тиймээс хэн нэгнээс бурууг хайж, буруутгахыг оролдон хэт улстөржүүлж байгаа нь харамсалтай байна.

Г.Сарантуяа:

/Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/

ТАЛИЙГААЧ 84 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТЭЙ БАЙСАН

-2017 оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04:30-д “Хүн түлэгдлээ” гэсэн дуудлагыг нөхөрнь өгч, бид 04:35-д яаралтай очсон. Биднийг очих үед дотуур ухаантай, толгойноос хөл хүртлээ түлэгдсэн, хөнжилд боолттой гэртээ байсан. Ингээд эмнэлэгт яаралтай тээвэрлэн ирж тусламж үзүүлэн эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхнийг хийсэн боловч амийг нь аврах боломж байгаагүй. Учир нь талийгаач 84 хувийн түлэгдэлтэй байсан. Бид эмнэлгийн тусламж үзүүлэхдээ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагтай холбогдож зааварчилгаа авч байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгсний дагуу өглөө09:30 цагийн орчим ирсэн.

П.Мөнхзаяа:

/Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга/

ЭНЭ УДААГИЙН ТОМИЛГООНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭЭГҮЙ

-Н.Нямжавыг санхүү, төрийн сангийн мэргэжилтнээр томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэдгийг хуулийн заалтаас харж болно. Тухайлбал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хамаарал бүхий этгээд” гэж бий. Үүнд, төрсөн эцэг эх, ах эгч, гэр бүлийн гишүүнийг хэлдэг. Нөгөө талаар талийгаачийн хашиж байсан алба нь төрийн жинхэнэ алба юм. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс дээрх албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан Тамгын газрын дарга бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцлийг энэ албан тушаалтай хамааруулж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Тамгын газрын дарга Санхүү, төрийн сангийн мэргэжилтнийг томилох, чөлөөлөх, хянах үүрэгтэй. Харин Санхүүгийн албаны даргань өдөр тутмын болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэудаагийн томилгоонд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Ингээд манайд ирсэн Н.Нямжавын гомдлын дагуу Аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн албаны шийдвэрийг биелүүлж ажиллах шийдвэрийг тухайн сумд хүргүүлсэн. Тиймээс хуулийн дагуу томилгоо хийхдээ шалгалтад нэгдүгээрт орсон хүнийг томилох ёстой байсан. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан удирдлагууд хуулийг хэрэгжүүлээгүй байна гэсэн үг.

Б.Мипан:

/Талийгаачийн том охин/

ЭЭЖ МИНЬ СЭТГЭЛ САНААНЫ ГҮН ДАРАМТАД ОРСОН

-Аймаг явах өдрийнхөө өмнө нь манайд ирсэн. Ажлаас халагдсандаа маш их хямарч, сэтгэл санааны гүн дарамтад орсон байсан. Тиймээс өнөөдрийнболсон үйл явдлыг ажлаас халагдсантай шуудхолбоотой гэж бид үзэж байгаа. Түүнээс миний ээж ажил дээрээ алдаа дутагдал гаргаагүй. Цэвэр намын золиос болсноос гадна ах дүүсийн шугамаар төрийн албыг булааж авсан нь ээжийг миньамиа алдахад хүргэсэн гэж бодож байна. Цалингийн өндөр зээлтэй байсан учраас яаж төлөхвэ гэхээс эхлэн сэтгэл санааны гүн дарамтад орох шалтгаан болсон. Бас оюутан дүүгийн маань төлбөрийг төлнө. Ажил хийж байгаа ганц хүн байсан. Одоогоор сумын удирдлагуудирж уулзаагүй. Тэдний буруугаас ээж минь амиа алдсан учраас маш их гомдолтой байна. Ээж манайхаас гарахдаа “Ээжид нь хэцүү байна” гэж хэлсэн юм шүү дээ. Ингээд аймгийн төв орж шүүхийн хүмүүстэй ажлаас халагдсан тухайгаа ярилцаад ирсэн шөнө ийм явдал тохиолдлоо. Бидний зүгээс шударга бус зүйл тохиолдсон учраас гомдол гаргана. Харин шүүхийн байгууллага үнэ зөвийг нь тодруулж өгөөсэй гэж хүсч байна.

Ш.Батбаатар:

/Талийгаачийн нөхөр/

АЖЛЫН БАЙРНЫ ГАДУУРХЛААС БОЛЛОО

-Надад маш хэцүү байна. Ажлын байрны гадуурхлаасболсон гэж бодож байгаа. Сумын орлогч даргаэхнэрээ ажилд авахын тулд миний ханийг гадуурхсан гэж үзэж байна. Уг нь ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа сумын Засаг дарга миний ханьд “Ажлаа хийж” бай гэж хэлсэн юм билээ. Гэтэл орлогч даргын эхнэр нь нөхрийн өрөөнд ирж суучихаад “Би ажлаа хийж байна” гэх зэргээр сэтгэл санааны гүн дарамтад оруулсан юм шүү дээ. Тэгээд эцэст нь ийм зүйл болчихлоо. Миний хань сэтгэл санааныхаа дарамтыг хариулж чадсангүй. Бид хоёр хамтдаа аймгийн төв орж өмгөөлөгч хөлслөн шүүхэд хандчихаад ирсэн. Энэ хугацаанд надад юу ч хэлээгүй, муудалцсан зүйл байхгүй. Шөнө бие заслаа гэж гараад харамсалтай зүйл боллоо. Хууль, шүүхийн байгууллага газар дээр нь шуурхай ирж ажилласан. Тиймээс үнэн зөвийг нь тогтоох байх гэж найдаж байна.

Ч.Мөнххүрэл:

/Идэр сумын Засаг дарга асан/

АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЖ ШИЙДВЭР ГАРГАСАН

-Манай сум шилдэг сэхээтнээ цаг бусаар алдсандаа туйлын харамсалтай байна. Талийгаачийн тухай хамгийн үнэн мэдээлэл өгөх хүн бол би. Өнгөрсөндөрвөн жилийн хугацаанд Тамгын газрын нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Өмнөх Засаг даргын буруугаас ийм байдал үүссэн тухай ярьж байна. Гэхдээ төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан, туршлагатай боловсон хүчин. Тиймээс хуулийг баримталж томилгоо хийсэн. Яагаад гэвэл, манай сумын санхүүгийн албаны даргатай төрсөн эгч дүүсийн хүүхэд учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн. Учир нь санхүү, төрийн сангийн мэргэжилтэнг Санхүүгийн албаны дарга удирдана. Тэгэхээр хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах эрх байхгүй. Ер нь төрийналбаны томилгоо хийхдээ ажлын туршлага зэргийг харгалзаж үздэг. Талийгаач манай суманднягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байснаас гадна МУИС-ийг улаан дипломтой төгссөн шилдэг сэхээтэн байсан юм. Мөн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баримтлан ажилд томилох тушаал гаргасан. Тухайн үед Н.Нямжавыг намчирхалаас үүдэн ажилд аваагүй мэтээр ярьж байгаа. Гэхдээ тэр үед Н.Нямжав нь МАН-ын гишүүн байсан гэдгийг хэлмээр байна.

Үргэлжлэл бий…

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …