Өчигдөр ОХУ-ын Санкт Петрбург хотын метронд гарсан дэлбэрэлтэд сүүлийн байдлаар 11 хүн амиа алдаж, 45 хүн шархдаад байна. “Сенная Плошадь” өртөөнөөс “Технологический Институт“ өртөөний чиглэлд явж байсан метронд бөмбөг дэлбэрчээ.“Технологический Институт“ өртөөний ойролцоох нэг буудалд дэсрэх бөмбөг тавьсаныг илрүүлж аюулгүй болгосон байна. Санкт-Петербург эрх баригчид хохирогчид гашуудлын гурван өдөр зарласан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлбэрэлт болсон хотод очиж амь үрэгдсэн хүмүүсийг дурсгалыг хүндэтгэж цэцэг тавьлаа.
ОХУ-ын мөрдөн байцаагч нар “терроризмын үйлдэл” гэж сэжиглэжээ.
Ерөнхий сайд Дмитрий Медведев дэлбэрэлт нь “террорист халдлага” байсан гэж Facebook-ийн бичлэгт дурджээ.
Дэлхийн удирдагчид метронд болсон дэлбэрэлтийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “аймшигтай зүйл” гэж тодорхойлсон Германы канцлер Ангела Меркель энэ нь “зэрлэг балмад үйлдэл” гэж хэлсэн байна.
Г.Нараа