Татварын хуульд заасны дагуу хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг билээ. Тодруулбал, иргэн тухайн жилд олсон орлогоо ил тод тайлагнаж, татвараа төлснөөр хуульд заасны дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм.
Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц барих, худалдан авах, хашаа байшин худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг чөлөөлдөг. 100 сая төгрөгөөр байр худалдаж авсан тохиолдолд хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөн, тухайн жилд төлсөн татварыг буцаан олгодог хуультай.
Татвар төлөгчийн жилийн орлогын дүн, хэдэн хувиар татвартөлснөөсхамааран буцаан олгох татварын дүн харилцан адилгүй байдаг билээ. Өнөө жилийн татварын буцаан олголтын материалыг 2016 сүүлээр авч дууссан бөгөөд орон сууц болон оюутны сургалтын төлбөр зэрэгт буцаан олголтыг өгч эхэлнэ гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаж байсан юм.
Тэгвэл Татварын Ерөнхий газраас буцаан олголтоо авах иргэдийн эхний ээлжийн олголтын материалыг Нийслэлийн Төрийн санд шилжүүлсэн байна. Тиймээс иргэд татварын буцаан олголтын мөнгө хэзээ орох талаар нийслэлийн Төрийн сангаас лавлах хэрэгтэй.
Нийслэлийн татварын газар