Дуучин Ферги хүүдээ Эксл Жек Дюамель гэдэг нэр өгчээ

Хэзээ мөдгүй төрөх дөхөөд байсан Дуучин Ферги өчигдөр амаржиж 3.17 кг хүүтэй болжээ. Өдгөө 38 настай дуучин бүсгүй Лос Анжелес хотын нэгэн эмнэлэгийн VIP өрөөнд амаржсан  байна. Тэрээр хүүгээ кесарево хагалгаагаар төрүүлсэн бөгөөд хүүдээ Эксл Жек Дюамель хэмээн нэр өгсөн гэнэ. Эксл Жек Дюамель гэх хүүгийнхээ нэрийг “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роузын нэрнээс санаа авч өгсөн гэнэ. Түүний нөхөр жүжигчин Жош Дюамель хүүгээ хараад маш их баярласан бөгөөд баярын нулимс унагажээ.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …