Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08.00 цагт эхлэхээр боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр захирамж гаргалаа. Энэхүү захирамжаар Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж ажил эхлэх цагийг  08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна.  Хотын даргын гаргасан захирамж 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжих юм.  Мөн түүнчлэн Хотын дарга хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргүүд, холбогдох байгууллагууд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллах, хаврын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг сэргээх сайжруулах, дүүргээс олгож байгаа зөвшөөрөлд Засаг дарга нар анхаарлаа хандуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийг өөрчлөх талаар судалж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд  өглөө.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …