Аргентины экс Ерөнхийлөгч авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдлоо

 

Аргентин Улсын Ерөнхийлөгч асан хатагтай Кристина Фернандез де Кирчнер хоёр хүүхдийнхээ хамт авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна.

Кирчнерийн гэр бүл үл хөдлөх хөрөнгийн компанид гэрээ, тендер олгох замаар уг компанийн байранд байрлаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулсан гэж тус улсын шүүгч түүнийг буруутгажээ.

Хатагтай Кирчнерын бизнес түншүүддээ гэрээ, тендер олгож, үүнийхээ хариуд шагналын мөнгө авдаг байсан аж.

Шүүгч экс Ерөнхийлөгчийн хэрэгт холбогдсон 5 хүний хил гарах эрхийг хязгаарлаж, Кирчнерийн хүүгийнхээ хамт эзэмшдэг 17 сая ам.долларын үнэ өртөг бүхий хөрөнгө болон Кирчнерийн охины эзэмшдэг 6.5 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг тус тус битүүмжилсэн байна.

Хэрэв хатагтай Кирчнерын гэм буруутай нь нотлогдвол тэрээр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэгдэж магадгүй юм байна.

Хатагтай Кирчнер 2015 онд албан тушаалаасаа бууснаас хойш авлига, албан тушаалын холбогдолтой олон хэрэгт холбогдон, шалгагдаж байгаа гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …