Үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол боллоо

  

Өмнөд Солонгос Улсын Засгийн газраас Монгол улсын талд, Монголын нутаг дэвсгэрээс олдсон 70-н сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэж өгөх болсон тухай өчигдөр мэдээллэсэн билээ.

    Тэгвэл үлэг гүрвэлийн ясыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Сөүл хотын Сочү дүүрэг дэхь Солонгос Улсын Ерөнхий Прокурорын байранд болсон байна.

    Ёслолын  ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Б.Ганболд оролцсон байна.

    Солонгос Улсын цагдаагийн ажилтнууд тус улсын хилийг 2012 онд хууль бусаар давуулж аваачсан үлэг гүрвэлийн ясыг 2014 онд илрүүлж байсан ба ийнхүү гурван жилийн дараа эх оронд нь албан ёсоор хүлээлгэж өгч байна.

    Монгол Улс нь динозаврын ясыг эх оронд нь буцаалгүй харин Солонгос Улсад удаан хугацаагаар түрээслүүлэхээр болсон бөгөөд тус улс динозаврын ясаар үзэсгэлэн гаргаж, олон нийтэд үзүүлэхээр болжээ.

공룡화석 살펴보는 관계자

대검철청, '몽골 공룡화석 반환식' 개최

'몽골 공룡화석 반환식'

'이게 타르보사우르수 머리화석입니다'

김주현 차장검사 '공룡화석 돌려드려요'

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …