Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 10-ны өдөр болж өнгөрсөн. Тус зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргасан юм. Энэхүү захирамж нь 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжих юм. 4-р сарын 15-ны өдөр амралтын өдөр таарч байгаа учир ирэх даваа гариг буюу энэ сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.


Г.Нараа

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл