
Өчигдөр 2017 оны 4-р сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 3 дахь тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 3 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтаас
100 сая төгрөгийн 1
20 сая төгрөгийн 2
4 сая төгрөгийн 10
500 мянган төгрөгийн 122
100 мянган төгрөгийн 999
20 мянган төгрөгийн 9974 баримт тохиролд таарч, нийт 11108 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл