Их Засгийн оюутан охин дипломоо бариад гэртээ харьж чадсангүй

Улс орондоо хэрэгтэй, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдсэн залуус эрдмийн ширээнээс, ажлын ширээнд шилжиж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэдэг тун эмгэлэнтэй хэрэг. Дөрвөн жил эрдэм сурч, одоо л нягтлан бодогчоор ажиллаж, сурсан мэдсэнийхээ үр шимийг хүртэнэ гэж төсөөлж, төлөвлөж явсан оюутан охин төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад өөд болсон байна.

Энэ хэрэг өнгөрөгч бямба гаригт буюу 4 дүгээр сарын 15-ны өдөр болжээ. Их Засаг их сургуулийн Эдийн засаг, Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд тухайн өдөр баяраа тэмдэглэж, цаашлаад амралтанд явж цэнгэж байхдаа нэг найзыгаа дахиж баярлахгүй, дахиж хамт байхгүйгээр явна гэж төсөөлөө ч үгүй биз.

Хонхны баяр эхэлж, сүүлдээ лонхны баяр болсны уршигаар л ийм эмгэнэлтэй явдал болов уу даа гэж халаглаж сууна. Баяр тэмдэглэж байгаа нөхцөлд архи, дарс хэрэглэх нь ойлгомжтой. Тиймээс анги хамт олон, сургууль албан байгууллагаас нь архины хэрэглээнд хяналт тавьж, зөв зохистой баярлахад нь анхаарлаа хандуулах ёстой байж. Өнөөдөр шөнөжин наргичихаад маргааш нь шартаж хэвтэх нэгэн байхад, балга дарсандаа хордож хорвоог орхих нь бий шүү дээ.

Үүнийг л хонхны баяр зохион байгуулж буй сургуулиуд анхааралдаа авах хэрэгтэй юм шиг. Их Засаг сургуулийн хувьд хэтэрхий хайхрамжгүй ханджээ. Оюутнууд сургуулийн хашаанаас гарсан л бол цаашдаа яаж баярлах нь бидэнд хамаагүй гэсэн шиг үл тоож. Үүнээс болоод л халамцуу оюутнуудын дунд бие нь эвгүйрхэж байсан охин “шахагдан” явж, эцэстээ ийм л үр дүнд хүрчихлээ. Уг нь сургуулийн хашаанд байхдаа л бие нь эвгүйрхсэн зарим оюутнуудынхаа эрүүл мэндийг шалгаж, амралт зугаалгаар хаашаа хэнтэй явж байгаа, хэн хариуцаж явах вэ гэдгийг нь тодруулж, анхаарлаа хандуулах л ёстой байж дээ.

Ядаж л “баяр хүргэе” гэж хэлээд ромбо зүүж өгөөд, “охин минь бие нь зүгээр үү” гээд асуучихсан бол доргиж, халамцсан оюутнуудтай хамт амралтын газрыг зорихгүй ч байсан юм билүү. Их Засаг их сургуульд болсон хонхны баяр нэртэй эмгэнэлт явдал бусад сургуулиудад, бусад төгсөгчдөд бүү тохиолдоосой. Тэд баярлаж яваад дуусах биш ирээдүйдээ ихийг бүтээх эх орны эзэд юм шүү дээ.

Амар

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …