Д.Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр “Бүхний эхэнд Америк” кампанит ажлын хүрээнд Н-1В ажлын түр виз олгох хөтөлбөрийг бүрмөсөн хаана гэж амлаж байсан юм.
АНУ-ын Засгийн газар сугалаа явуулан 85 мянган түр ажлын байрны Н-1В визийг олгодог ба тус хөтөлбөр нь голчлон технологийн салбарынханд хамаатай ажээ.
Ерөнхийлөгчийн засаг захиргааны зорилго бол ийм төрлийн визийг зөвхөн маш нарийн мэргэжлийн буюу өндөр үнэлгээтэй ажилд орохоор өргөдөл гаргасан хүмүүст олгох явдал хэмээн албаны хүн ВВС-д ярьжээ.
Д.Трампын засаг захиргааны төлөөлөгч даваа гарагт мэдэгдэхдээ, визийг нарийн мэргэжлийн ажилтнуудад олгох ёстой, гэтэл тус хөтөлбөрийн хүрээнд голдуу нарийн мэргэжил эзэмшээгүй хүмүүс ирдэг.
Өнгөрсөн онд “Disney” компанийг бага цалингаар гадаадынхныг ажиллуулахын тулд америк ажилтнуудаа халахын тулд уг визийн хөтөлбөрийг ашиглаж байна гэж буруутгаж байсан билээ.
Reuters-ийн статистик мэдээлэлд дурдсанаар, АНУ дахь Facebook-ийн ажилтнуудынх нь 15 хувь нь түр ажлын байрны визээр ажиллаж байжээ.