Өвөр Монголд дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хувиар нэмэгджээ

ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны үнийн хяналтын төвөөс мэдээлснээр, энэ оны 3-р сард богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас Өвөр Монголд дулааны нүүрсний дундаж үнэ өмнөх жилүүдийнхээс 3.04 хувиар нэмэгдэж, ноднин жилийнхээс 64.36 хувиар өсч, дундаж үнэ нь тонндоо 206.04 юаньд хүрсэн байна.

Үүнд Өвөр Монголын зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж үнэ нь тонн бүрдээ 152.76 юань хүрч, өнгөрсөн жилүүдээс 3.39 хувиар нэмэгдэж, ноднин жилийн мөн үеийнхээс 39.01 хувиар өссөн үзүүлэлт оржээ. Мөн Ордос хотын дулааны нүүрсний дундаж үнэ нь тонн бүрдээ 282.22 юань хүрч, өнгөрсөн жилүүлээс 6.72 хувиар, ноднин жилийн мөн үеийнхээс 184.43 хувиар нэмэгдсэн байдал нөлөөлсөн байна.

Түүнчлэн Өвөр Монголын чулуун нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн бүрдээ 206.36 юань байж, өнгөрсөн жилүүдээс 4.11 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 56.62 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ХОУР

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …