Литва улс “Магнитскийн хууль”-ийг баталлаа

Өнгөрсөн пүрэв гарагт Литва улсын парламент Магнитскийн хуулийг баталсан бөгөөд тэрхүү хуулиар хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт хэрэгт холбогдож байсан этгээдүүд улсын хил нэвтрэх хориотой болох юм байна.

Энэ хуулийг баталснаар Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт орох бөгөөд бид гадаад улс орны хууль, шүүхийн байгууллагын тогтолцоо өөрчлөгдсөний улмаас хүний эрх зөрчсөн, мөнгө угаасан, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөх явдлыг тэвчихгүй болно гэж уг хуулийг санаачилсан гишүүн Ландсбергис хэлжээ.

Энэхүү хуулийг “Магнитскийн” гэж нэрлэсэн шалтгаан нь 2008 онд Оросын төрийн албан хаагчид 230 сая ам.долларыг татвараас залилсан болохыг нь илчилсэн Сергей Магнитскийн нэрээр нэрлэсэн байна. Харамсалтай нь, Сергей Магнитский хэргийн улмаас удаан хугацаанд хоригдож байгаад 2009 онд нас барсан байна.

Ийнхүү АНУ, Канад, Эстони, Англи зэрэг орнууд хууль эрхийн зөрчил гаргасан этгээдүүдийг хил нэвтрэхэд нь хорио тавьж, сөрөг арга хэмжээ авч байгаа ажээ.

Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6364-lithuanian-parliament-introduces-magnitsky-sanctions

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …