Олон улсын яруу найргийн “Алтан гөрөөс” фестиваль болно

images6910263342013-09-02-14-22[www.urlag.mn]  “Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фистиваль хоёрдох удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Өмнөх онд тус фестивальд оролцогчид Дорноговь аймгийн Хамарын хийд-Хөвсгөл, Шувууншанд-Хатанбулаг, Эргэлийн зоо-Улаанбаатар, Заан Тэрэлж гэсэн маршрутаар аялаж байсан юм.

Тэгвэл энэ жил болох “Алтан гөрөөс” фестиваль Эзэн Чингисийн өлгий Хэнтий аймгийн нутгаар Цэнхэрмандал, Хар зүрхний Хөх нуур-Батширээт, Онон, Хурх-Дэлгэрхаан, Хөдөө арал, Аварга Тосон гэсэн маршрутаар зохион байгуулагдахаар болжээ.

Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, хамтран зохион байгуулагчаар “Монголын үнэн” сонин, www.unen.mn, www.bolod.mn, Монгол туургатны утга соёлын “Шинэ зуун” нийгэмлэг, www.mongolic.mn зэрэг байгууллагууд, Ивээн тэтгэгчээр “Есүжин хүлэг” эко салон, “Хөх нуур” жуулчны бааз, “Альфа моторс” ХХК, 4Х4 авто сервис зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестивалийн гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд оршиж буй юм. Тиймээс байгалийн сайханд аялан, шүлэг найргийн эрчимлэг долгионоор байгаль эх дэлхийгээ тайтгаруулахаар зорьж буй гэнэ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …