Монгол залуу согтуугаар автомашин жолоодон осол гаргаад зугтжээ

article (1).jpg

 

   Өмнөд Солонгосын Кёнгбук цагдаагийн газраас тус улсын нутаг дэвсгэрт автын осол гаргасан Монгол улсын иргэн А-г баривчилж түр саатуулжээ.

   Монгол залуу А нь 4-р сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машинаараа мөргөж гэмтээсэн хэрэг үйлджээ.

    Тэрээр осол гаргасны дараа хэргийн газраас зугатаасан боловч тун удалгүй цагдаагийнханд баригдсан ба хэрэг үйлдэх үед түүний цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.111% буюу хэт согтуу гэж тооцогдох хэмжээтэй байсан байна.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Монгол залуу А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан бөгөөд тэрээр автомашин жолоодох жолооны үнэмлэхгүй байсныг илрүүлжээ.

 

Эх сурвалж: Mglradio.com

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …