Өдгөө 35 настай Жен Данис хэмээх эмэгтэй коллежид суралцах үеэсээ эхлэн таргалаж эхэлсэн байна. Гэвч тэрээр эл таргаглалтандаа санаа зовдоггүй байж. Учир нь хүмүүс түүнд хэзээ ч үнэнийг хэлдэггүй байсан бөгөөд бүгд л “Жаахан л таргалчихсан байна” гэдэг байж.
Жен жаахан л гэдэг үгнээс болж биеийн жиндээ анхаарал хандуулалгүй явсаар хэт тарган болжээ. Тиймээс бүсгүй өөрийг нь эмзэглэчих вий хэмээн санаа зовж худал хэлэх хүмүүсээс бус гэрэл зургийн аппаратанд итгэхээр шийджээ. Ингээд бүсгүй 2011 оноос эхлэн найз залуутайгаа ярилцаж жингээ хасахаар шийдсэн байна.
Жен жингээ хасахдаа спортоор хичээллэн, хоолноосоо хасаж бас байнга зургаа дарах болжээ. Бүсгүй өөрийн биеийн бодит байдлыг зөвхөн зурагнаасаа л харж турах корилгодоо улам шамддаг байж. Ингэсээр тэрээр одоо хэвийн жинтэй болсон байна.
М.Сониуч