Иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлыг түргэвчлэхийг үүрэг болгов

Зураг

“Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр Финанс төвд боллоо.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт даргалав. Компанийн хувьцааг 2.5 сая иргэн тус бүр 1072-ыг  эзэмшиж байгаа юм. Харин өнөөдрийн хуралд 65 иргэн л оролцов.

Хурлын эхэнд “Эрдэнэс-Таван Толгой” компанийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн онд “Эрдэнэс-Таван толгой” компани менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг сэргээж, орлогоо нэмэгдүүлэн, Цанхийн Зүүн уурхайг тогвтортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулсан байна. Мөн хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан тул 2016 оны үйл ажиллагааны үр дүнг хангалттай гэж дүгнэв.

Түүнчлэн энэ оны гуравдугаар сарын 31-нд өрийг бүрэн төлж дууссаныг хувьцаа эзэмшигчид сайшаав. Мөн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн зүгээс компанийн удирдлагуудад энэ онд компанийн засаглалыг сайжруулж, ашигтай ажиллан иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлыг түргэвчлэхийг  үүрэг болгов. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж буй П.Өлзийнаран, Э.Ганбаатар, Х.Болор-Эрдэнэ нарыг хувьцаа эзэмшигчийн эрх, ашгийг хамгаалах чиглэлд санаачилгатай ажиллаж чадахгүй байгааг шүүмжлэв.

Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …