Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гадаадаас баривчилж ирэх болоогүй юу

Ардчилсан нам засаг барьж байх үед Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал гэгчийн тарьсан балаг хэрээс хэтэрсэн тухай эх сурвалж ам алдлаа. Анхнаасаа хэл ам дагуулсан Н.Золжаргалын томилгооны цаана АН-ынхны дураараа авирлах гэсэн, мөнгө хийх гэсэн явцуу эрх ашиг нуугдаж байсан нь одоо тодоос тод харагдаж байна.

Н.Золжаргал хэмээх Худалдаа хөгжлийн банкны диллер байсан, ХХБ-ны удирдлагуудтай ойр харилцаатай хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр тавьснаас үүдэж өнөөгийн энэ хэл ам дагуулсан томоохон асуудлууд ундран гарсан юм. Тодруулбал, Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гэх мэт томоохон үйлдвэрүүд Худалдаа хөгжлийн банкны өмч болсон явдал юм. Өндөр ашиг шимтэй эдгээр үйлдвэр, компаниуд Худалдаа хөгжлийн банкны өмч болоход Н.Золжаргал ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ингэхдээ Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан, маш олон хууль зөрчсөн үйлдлүүд гаргасан байдаг.

Хуулиараа бол Монголбанк зээл олгох ёсгүй. Гэтэл Н.Золжаргал хууль зөрчин ХХБ-инд зээл олгож, түүгээр ХХБанк Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрүүдийг худалдаж авсан гэх яриа байдаг. Уг нь Н.Золжаргалын энэ мэт үйлдлүүдийг Монголбанкны мэргэжилтнүүд шалгаж, маш ноцтой олон хууль бус үйлдлүүдийг нь тодорхой болгоод байгаа аж. Гэсэн ч ямар шалтгаантай юм байгаам Н.Золжаргалын тэрхүү хууль бус үйлдлүүдийг илчилж чадахгүй, хариуцлага тооцуулж чадахгүй байгаа юм байна. Ерөөсөө Н.Золжаргал гэгч дээрээ маш том артай хүн гэдгийг хүмүүс ярьдаг, хэлдэг. Тиймээс түүнтэй хуулийн хариуцлага ярихын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээхээс өөр гарцгүй харагдаж байна. Магадгүй МАН ялж байж Н.Золжаргал хуулийн өмнө дуудагдах байх.

Монгол Улсаас эрээ цээргүй хулгай хийсэн Н.Золжаргал мэтийн хилийн чанад уруу зугтаасан хүмүүсийг баривчлах цаг айсуй гэдэгт ард түмэн итгэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хятадад өрнөж буй “Үнэгний ав” ажиллагаа Монголд хэрэгжвэл баривчлах хүмүүс нэлээд их байна. Мэдээж хамгийн түрүүнд баривчилж ирж ял асуух хүн бол Н.Золжаргал. Түүний дараа Төмөр замын хэрэгт холбогдож, улсын төсвөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар залгана. Эх сурвалжийн яриагаар бол Н.Золжаргал Австрали уруу зугтсан аж. Бүр тэндхийн иргэн болсон гэнэ. АН-ыг засаг барьж байх үед дур зоргоороо хууль зөрчиж, мөнгө хэвлэж, түүнээсээ хувь хүртэж, басхүү өөрөөсөө гурав үе мултарсан 20-иодхон настай охидуудтай гадаадын тансаг зочид буудлуудад  бууж байх үедээ л Австралийн иргэн болох алхмаа хийж байжээ.

Гэтэл одоо Н.Золжаргалын гэгчийн үед маш их мөнгө нууцаар хэвлэгдэж, түүнээс нь болоод төгрөгийн ханш суларч, ам.доллар болон бусад валютын ханш чангарч, түүнийх нь үйл лайг ард түмэн нуруун дээрээ үүрч, зовж байгааг хэн ч ярихгүй байна вэ. Яагаад хэсэг бүлэг цөөн хүмүүсийн балгаар ард түмэн валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээж, ядуучуудын эгнээнд шилжих ёстой гэж. Үнэхээр Н.Золжаргал гэгч Ардчилсан намын захиалгаар хууль бусаар их хэмжээний мөнгө хэвлээгүй юм бол энэ асуудлыг олон нийтэд ил болгооч. Эс бөгөөс Н.Золжаргал хэвлэсэн мөнгөө АН-д нийлүүлсэн, АН түүгээр нь “тоглосон”, хэвлэсэн мөнгөнөөсөө ХХБ-инд зээлсэн, ХХБ түүгээр нь Эрдэнэтийн 49 хувийг авсан гэх ярианууд яваад л байна. Хэн мэдлээ, тийм ярианууд яваад л байна, эх сурвалжууд яриад л байна. Бас ажилгүй болчихно гээд айгаад л байна. Шалгаж тогтоогоогүй цагт хардах эрх, дөрөв дэх засаглалынхаа үүргийг гүйцэтгэсээр л байх болно.

Төгс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …