Ипотекийн зээлийн 4-р сарын санхүүжилтэд 23.9 тэрбум төгрөг олгов

Ипотекийн зээлийн  санхүүжилтийн  шинэчилсэн журмын дагуу Монголбанк нь өөрийн эзэмшилд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрөөр ипотекийн зээлийг сар бүр санхүүжүүлж буй. 2017 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар Монголбанкнаас арилжааны банкуудад нийт 23.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт олголоо. Үүнээс Улаанбаатар хотод 383 зээлдэгч, орон нутагт 322 зээлдэгч тус тус ипотекийн зээлд хамрагдав.

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …