Пак Гын Хэг цагаатгана гэж мэдэгдсэн нэр дэвшигчийн рейтинг хоёр дахин нэмэгджээ

 

Өмнөд Солонгос Улсын 19 дэх удаагийн Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдахаар болсон билээ.

Уг сонгуульд эдүгээ авлигын хэргээр хоригдож байгаа экс ерөнхийлөгч Пак Гын Хэгийн намыг төлөөлж туршлагатай улс төрч Хунг Жүн Пю нэр дэвшсэн юм.

Тэрээр улс төрийн таван намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн дунд хамгийн бага рейтингтэй байсан бол сонгуулийн сурталчилгаа дуусахаас зургаа хоногийн өмнөх байдлаар, дээрээсээ хоёр дугаар байранд очжээ.

Нэр дэвшигч Хунг Жүн Пю сурталчилгааныхаа үеэр “Хэрвээ би Ерөнхийлөгч болвол шоронд хоригдож байгаа экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг шоронгоос суллаж цагаатгана” гэж хэлсэн байна.

Түүний энэ мэдэгдэл экс Ерөнхийлөгч Пак Гын Хэг дэмжигчдийн саналыг авч байгаа аж.

 

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …