Өнөөдөр Монголын бичил уурхай дэгдсэн дээвэр холбооноос Шарын гол ХХК-ынхан болоод Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат нар нийлж орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийг ажил амьдралгүй болгох гэж байгаатай холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.
Бидний хэлдэгээр “Нинжа” гэгддэгчид нь ямар ч зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалыг олборлодог хууль бус хүмүүс юм.
Харин “Бичил уурхай эрхлэгчид” гэдэг нь орон нутгийн иргэд бөгөөд ашигт малтмал олборлосныхаа хирээр Улсад хууль ёсны татвараа төлж байгаль орчнийхоо нөхөн сэргээлтийг давхар хийдэг нэгдсэн зохион байгуулалтанд шилжсэн иргэд байдаг байна. Харин Дархан –Уул аймагт ийм бичил уурхай 600 гариу иргэд байдаг байна.
Ийнхүү байгаль орчиндоо ямар нэгэн хор хохиролгүйгээр мөрөөрөө ажлаа хийж байсан Дархан -Уул аймгийн “Бичил уурхайчдыг” өнгөрсөн сард Шарын гол ХХК-ны хамгаалалтын албаныхан сүрэглэн ирж ажлийн байрнаас нь хөөж туужээ. Учир нь Сумын засаг дарга Д.Амарсанаа 158 тоот захирамж гаргаснаас болсон аж. Уг тоот тушаалд “Бичил уурхай” эрхэлж буй иргэдийг олборлолт хийж буй газраа 9-р сарын 1ны дотор чөлөөлж өг гэсэн албан бичиг байжээ. Мөрөөрөө ажлаа хийж байсан уурхайчид ажлын байраа алдахгүйн тулд Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 8-р сарын 30 нд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн гомдол гаргахад өөдөөс нь буюу зөрүүлээд хэдхэн минутын дотор Засаг даргын 312 тоот тушаалыг өдрийн дотор гаргаж мөн л тэднийг хөөжээ. Харин энэхүү үйлдэл нь ямарч үндэслэлгүй бөгөөд Бичил уурхай эрхэлж ажил амьдарлаа залгуулж байгаа 600 гариу иргэдийн ажлийн байрыг булаах гэж засаг дарга нар нь хоорондоо хуйвалдан гаргасан шийдвэр байсан байна.
Үүний ард өнөөх хувийн ашиг сонирхол, яваад байгаа нь илэрхий юм гэдгийг МБУНД холбооныхон өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэлсэн юм.
Тэд ийнхүү бичил уурхайчдын ажлийн байрыг булааж “нинжа” хэмээх зөвшөөрөлгүй хүнд машин механизмаар газар шороог эвддэг хулгайч нарт өгөх далд санаа агуулж газрыг нь булаацалдаад байгаа юм байна.
Тэрхүү хүнд механизмтай нинжа нар нь Дархан-уул аймгийн Хайрхан-Уул гэгч овоо тахилгатай уулыг нь хүртэл усан буу гэгддэг хүнд механизмийн хэрэгслээр шүршээд ухаж эхэлжээ. Эдгээр хүнд механизмтай нинжа нарын ард дандаа баячууд гадаадын хөрөнгөө оруулалтай компаниуд байдаг байна. Тэд ийнхүү өөрсдийн ашиг сонирхолын төлөө байгальд ээлтэйгээр ашигт малтмалаа олборлож байгаа бичил уурхайчдыг дээрээс нь дарамтлуулж хөөж тууж байна. Өнгөрсөн сард бичил уурхайчдын ашигт малтмал олборлож байсан газарт Шарын гол ХХК хамгаалтын албаны 30 гаруй хүн ирж энэ бол манай мэдлийн газар гэж дарамтлаад хоёр ч эмэгтэйг бороохойдсон хэрэг гарч байхад сумын засаг дарга Д.Амарсанаа уулын орой дээр машинаа тавьчихаад Монголчууд хоорондоор хэрхэн алцахна уу гэсэн байртай хараад зогсож байжээ.
МБУНД холбооны гүйцэтгэгч захирал О.Цэцэгмаа мөнгөтэй хүний гар хөл болж ашиг сонирхолын төлөө амьдрах гэж ядаж яваа иргэдээ хааж боож дарамтлаад байгаа Төрийн албанд мөнгө өгч шургалан орсон Засаг дарга нарын гарсан тогтоомжуудыг үндэслэлгүй гэдгийг мэдэгдсэн юм. МБУНД холбооны зүгээс цаашид энэхүү асуудлыг үнэн зөвөөр шийдэхийн тулд Засгийн газарт хандана гэсэн юм. Мөн ашигт малтмал олборлогч бичил уурхайчдын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгааг хэлсэн юм.
О.Рана