Философич гэдгээрээ олон нийтэд танигдаад байгаа доктор С.Молор-Эрдэнэ гэдэг хүн нэгэн лекцийнхээ үеэр тун болчимгүй зүйл ярьжээ. Дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн Чингис хааныг мань эр “Чингис хаан төр байгуулаа ч үгүй, монгол нутгаар амьдарч байсанч юмуу, илүү дулаан газар байсан биз…” гэж хэлсэн байна. Түүнийг энэ үг нь нэг С.Молор-Эрдэнэ гэдэг хүн нэг бол түүхийн талаар “А” ч мэдлэггүй хүн, нөгөө бол зориуд Монголчуудыг муучлах санаатай нэгэн, эс бөгөөс сэтгэлгээ нь эрүүл бус хүн гэж ойлгоход хүрч байна.