Засгийн газар Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхээр тогтлоо. УИХ хэлэлцэн шийдвэрлэвэл ассоциациас 2015-2017 онд манай улсад хуваарилсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авах боломж бүрдэх юм.

Энэ зээлээр ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулж чадавхийг нь нэмэгдүүлэх, эрчим хүчний түгээлтийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …