УИХ өнгөрсөн баасан гаригийн чуулганаараа Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийг баталсан.
Энэ хуулиар 0-6 хүртлэх насны хүүхдэд эмчийн зааваргүйгээр нэмэлт тэжээл өгөхийг хориглосон.
Мөн хуулийн төсөлд бас нэгэн заалтыг шинээр нэмсэн нь “Эхийн сүүгээр хооллох хүүхдийн эрхийг хангах, тэднийг өвчнөөс сэргийлэх, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, гэр бүл төлөвлөлтийг хангах зорилгоор хүүхэд төрүүлсэн оюутанд тэтгэмжтэй нэг жилийн чөлөө олгохоор болсон явдал юм.
Оюутны жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг жил ажилласан гэж тооцох ба оюутны үндэсний тэтгэлгийг цуг олгох юм байна.
Нинж