“Бүс ба зам” олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөх Аунг Сан Сү Чийд бараалхлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Аунг Сан Сү Чийд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд иргэд хоорондоо харилцан зорчих, аялал жуулчдын тоог нэмэгдүүлэх нь чухлыг онцлов.
Бидний хувьд Монгол Улсаас суралцах зүйл их байна, хамгийн эхний ээлжид нийгмийн шилжилтийг тайван замаар хийж, улс төрийн ардчилал тогтоож, эдийн засгийн шинэчлэлээ хэрхэн хийсэн туршлагаас суралцах хүсэлтэй байна гэдгээ Аунг Сан Сү Чий илэрхийллээ. Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний хувьд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хойд нутгуудад хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрсөн үйлдэлд НҮБ-аас эерэг дүгнэлт гаргахад туслахыг хүслээ.