Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өчигдөр талбай дээр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр нэгэн иргэн түүн рүү салаавч гаргаж, ард түмэн хэцүү байна п…. минь гэж хэлсэн юм. Энэ дүр зураг Монголын баян хоосны ялгааг харуулснаас гадна төрийн түшээдийн хошгируулалтад жирийн иргэдийн өгч буй жинхэнэ хариулт гэж үзэх хүмүүс олон байна.