Чингэлтэй дүүрэгт байрлах усан оргилуурууд ажиллаж эхэллээ

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ. Тусгаар тогтнолын талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Хүнсний – 1 дүгээр дэлгүүрийн зүүн талд Тогоочийн хөшөө, Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн зэрэг 4 байршилд усан оргилуур ажиллаж байна. Нэмэлтээр 2 байршилд усан оргилуур ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …