Өмнөд Солонгос улсын “Air Busan” компани Монгол Улсын Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг есөн хүүхдийг Солонгос улсад урьжээ.
“Air Busan” компани тэдгээр хүүхдүүдэд онгоцны тийз бэлэглэсэн бөгөөд хүүхдүүд 4-р сарын 28-аас 5-р сарын 2-ны өдрүүдэд Солонгос Улсын өмнөд хэсгийн орон нутагт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа аав нартайгаа уулзсан байна.
Мөн хүүхдүүдэд зориулан аялалын тусгай хөтөлбөр гаргаж Солонгос оронтой танилцах, хүүхдийн паркаар зугаалуулах, соёл урлагийн арга хэмжээ үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ.
“Air Busan” компани нь эдүгээ Улаанбаатар-Бусан хотын хооронд шууд нислэгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Эх сурвалж: Mglradio.com