Зоу Хонд амьдрал хатуурхаж, тархины саажилттай хүү бэлэглэв. Үүнээс болоод нөхөр нь ч түүнийг хаяж явжээ. Уг нь эмч нар түүнд “хүү чинь хүн болохгүй. Ирээдүйгээ бод” гэж зөвлөсөн байна. Нөхөр нь ч “энэ хүү дарамт болно” гэж ятгасан ч Зоу өөрийнхөө зүтгэж хүүгээ төрүүлсэн байна.
Гэвч хүү төрснөөр бусдын зөвлөж байсан хүндрэл дарамтууд ганц бие Зоугийн нуруун дээр ирсэн байна. Тэр хэзээ ч шантарсангүй. Хүүгээ эмчлүүлэхийн тулд Вуханы коллежид бүтэн цагаар ажиллаж, хажуугаар нь даатгалын ажил хийдэг байв. Гэхдээ зав муутай ажил ихтэй байсан ч хүүдээ тавих анхаарлаа хэзээ ч сулруулаагүй. Эмчилгээнд авч явж, зангирсан булчинг нь суллах массаж үргэлж хийж өгдөг байжээ.
Мөн хүүгийнхээ тархийг сэргээх тоглоом тоглож, таавар таалгаж, өмнөө учирч буй саад бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулахыг сургадаг байв. Динг Динг /Зоугийн хүү/ гараа удирдаж чаддаггүй байсан болохоор сав барьж хоолоо идэж чадахгүй л байлаа. Гэвч Зоу хүүгээ савх барьж чаддаг болтол нь уйгагүй зааж сургасан байна.
Динг Динг одоо 29 настай ээжийнхээ хамтаар олон бэрхшээлийг давж өдийг хүрсэн. Нэгэн цагт “хүн болохгүй” гэж ад үзэгдэж байсан хүү Бээжингийн Их сургуулийн Байгаль орчин, шинжлэх ухаан, инженерийн сургуулийг төгсөж, дараа нь Олон Улсын хуулийн сургуулийг төгсөж, мастер хамгаалжээ. Үүний дараа ээжтэй туслах зорилгоор хоёр жил ажил хийсэн байна. Гэвч ээж нь түүнийг дахин сурахыг ятгаж, Харвардын Их сургуульд өргөдлөө явуулсан байна. Харвард ч түүнд зөвшөөрч, дахин суралцахаар ээжийгээ орхин явжээ.
Энэ үеэр Динг “Би олон саад бэрхшээлийг ээжтэйгээ түүний зөвлөснөөр давж ирсэн. Гэвч би хэзээ ч Харвардад өргөдөл өгч зүрхлэхгүй байсан. Миний ээж намайг үргэлж оролдоод үз гэж зөвлөж дэмждэг. Эргэлзэх болгонд ээж дэргэж байж хажуугаас дэмждэг” гэжээ.
Динг Динг одоо Харвардын оюутан болсон. Хэрвээ Зоу бусдын үгэнд орсон бол хэрвээ Зоу нэг л удаа шантарсан бол Динг Динг Харвардын оюутан болж, ээжээрээ бахархан ярьж чадахгүй л байлаа.
Эх сурвалж:Undesten.mn