Монголд хулгайн хуягт машин зарах гэж байжээ

Police of South Korea detained US military

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазаас өнгөрсөн жил HUMVEE маркийн гурван хуягт машин хулгайлагдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдсэн нэр бүхий 7 хүн дээрх цэргийн зориулалттай тээврийн хэрэгслүүдээ нэг бүрийг нь 18000-27000 ам.доллараар Монгол Улсын иргэдэд зарахаар төлөвлөж байсан тухай мэдээлэл Казахстаны хэвлэлд дурдагджээ.

БНСУ-д АНУ-ын хоёр бааз байдаг бөгөөд хоёулаа нэлээд томд тооцогддог бааз юм. Харин тэрхүү хоёр агаарын бааз буюу Кунсан агаарын бааз болон Осан агаарын баазаас дээрх хуягт машинууд хулгайлагдсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Ямартай ч, БНСУ дахь АНУ-ын баазаас хуягт машинууд хулгайлагдсан гэсэн юм. Мөн хуягт машинууд хулгайлагчид дээрх хоёр баазад ажилладаг эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Гэхдээ тэд цэргийн хүмүүс юм байна. HUMVEE /High Mobility Multipurpose Wheeled Vehicle/ нь туулах чадвар өндөртэй, олон үйлдэлтэй, дугуйт хуягт машин бөгөөд зах зээлийн үнэ нь 35700-62500 ам.доллар байдаг аж.

Харин гурван ийм тээврийн хэрэгсэл хулгайлсан хүмүүс нэгийг нь орон нутгийн кино студид 9800 ам.доллараар зарж, үлдсэн хоёрыг нь Монголчуудад 18000-27000 ам.доллараар худалдахаар төлөвлөсөн байсан аж.

Сэжигтнүүдийн нэг, цэргийн албан хаагч болох 47 настай АНУ-ын иргэн ингэж мэдүүлсэн бөгөөд тэрбээр Солонгосын худалдан авагчдад зарах нь эрсдэл өндөр учраас Монголчуудад зарахаар төлөвлөсөн байсан гэж хэлжээ.
Гэхдээ Монголын талтай тохирчихсон байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрвээ тохирчихсон байсан бол тэрхүү хуягтуудыг манайхаан дотооддоо өндөр үнээр шахах гэж байв уу, аль эсвэл Хойд Солонгост дамлан зарах гэж байв уу гэдэг нь сонин.
Юутай ч, манай нэр бүхий улстөрчид болон цэргийн өндөр албан тушаалтнууд Хойд Солонгост цэргийн тоног төхөөрөмж, түүний дотор онгоцны хөдөлгүүр зэрэг зарж их хэмжээний ашиг олсон гэх мэдээлэл байдаг.
Хэдий тийм ч энэ асуудал тэгсхийгээд намжсан байдаг.

Төгс

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …