Майкл Блүүмберг Улаанбаатарт 5 сая ам.доллар олгоно

Ulaanbaatar will receive $ 5 million from billionaire Michael Bloomberg

АНУ-ын тэрбумтан Майкл Блүүмберг дэлхийн хамгийн ядуу 40 хотод үзүүлэх тусламжиндаа Монгол Улсыг багтаасан талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. http://www.ugluu.mn/275090.html 

Тэгвэл түүнийхээр дэлхийн хамгийн ядуу 40 хотын тоонд орсон Улаанбаатар хотод Майкл Блүүмберг 5 сая ам.доллар /12 тэрбум төгрөг/ олгохоор болжээ. Нью-Йорк хотын захирагч асан тэрбээр дэлхийн 40 хотод эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ санхүүжилтээр Улаанбаатар хотод Майкл Блүүмбергээс 5 сая ам.доллар орж ирэх юм байна.

Ус, агаар гэх мэт орчны бохирдол дээд цэгтээ тулж, иргэдийнх нь эрүүл мэнд доод түвшиндээ унасан Улаанбаатар хот Майкл Блүүмбергийн тусламжтайгаар ундаа болон тамхины компаниудтай тулалдах бололтой. Учир нь, М.Блүүмберг Улаанбаатар хотод иргэдийг аюулгүй ажиллаж, амьдрахад зохицсон таатай орчинг бүрдүүлэхийн тулд тамхи таталтыг бууруулах, хоол хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй болон төрөл бүрийн хийжүүлсэн ундаан дээрх тухайн бүтээгдэхүүний чихэрлэгийн хэмжээг заавал бичиж байх стандарт бий болгох, иргэдийг спортоор хичээллэхэд дадлагажуулах зэрэг ажилд анхаарч, энэ чиглэлд санхүүжилтээ хийх аж.

М.Блүүмбергийн хувьд дэлхийн сайн сайхны төлөө маш том тэмцэл өрнүүлж, үндэсний томоохон компаниудтай тэмцэж, дэлхийн хотуудад ялалт байгуулж, иргэдийн эрүүл мэндэд анхаарч байна.

 

Ямартай ч, Майкл Блүүмбергийн судлаачдын дүгнэснээр, Улаанбаатар Колумбын Кали, Меделлин, Ганын Аккра, Балбын Катманду, Угандагийн Кампала зэрэг хотуудтай эн зэрэгцэж иргэдийнхээ эрүүл мэндэд хамгийн муу анхаарал хандуулдаг хотоор тодорсон байна.

 

Төгс

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …