Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг баалсан намын гишүүдийн нь “амбиц” нэр дэвшигчдийг “харлуулж” байна

Монгол Улсад өнөөдөр МАН, АН, МАХН болон бусад намууд гэсэн олон намын тогтолцоо үйлчилж байна. Дээрх нэр дурдсан гурван том нам УИХ-д суудалтай учир эрхийнхээ дагуу өөрсдийн хүмүүсийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ.

Тухайлбал, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас “Женко” Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нарыг дэвшүүллээ. МАН-ын хувьд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ эртнээс илэрхийлж, намын даргатайгаа сөргөлдсөн. Гэсэн ч эцэстээ М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж тэдний хоорондын тэмцэл намжсан. Тэгвэл АН-аас Төмөр замын хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Зам тээврийн сайд асан Х.Баттулгыг намынх нь гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дэмжихгүй гэдгээ ил тодоор хэлсэн.

Харин авлигын хэргээр шийтгэгдэж ял авсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нам бүр ч илүү бужигнаантай байна. МАХН-ын зүгээс намын дарга Н.Энхбаярыгаа нэр дэвшүүлсэн ч ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар түүнийг нэрийг бүртгэж авах боломжгүй гэдгээ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Улмаар “Босоо” хочит С.Ганбаатарыг намаасаа нэр дэвшүүлэхээр болсон. Үүнд нь УИХ-д тус намыг төлөөлж буй ганц гишүүн О.Баасанхүү ихэд ундууцаж, намаасаа гарах тухай бодож эхэлснээ дуулгасан. Гэсэн хэдий ч түүний “сүржигнэл” тэсггээд намжиж  гурван намын УЗ-ийн гишүүдийн  олонхын шийдвэрээр өөр өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүллээ.

Одоо сонголтыг ард түмэн хийнэ. Гэхдээ нам дотроос нэр дэвшсэн нэгнийгээ шүүмжилсэн, харлуулсан мэдэгдлүүд тасрахгүй нь бололтой.

Ялангуяа амбиц ихтэй АН, МАХН-ын эл үйлдэл эрчимжих шинжтэй. МАХН-ын “ганц цэрэг” О.Баасанхүү ах нараас яаж дутахав АН-тай эн тэнцүүхэн нэр дэвшигчээ харлуулж баалж байна. Нөгөө талд АН дотор Х.Баттулгыг ил цагаан Х.Тэмүүжин дэмжихгүй гэдгээ хэлсэн ч цаана нь далд хэлбэрээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн олон гишүүн байгаа аж. Тэдний ингэх болсон шалтгаан нь Х.Баттулгын эрх мэдэл, албан тушаалд хэт их шунадаг байдал нөлөөлсөн гэх.

Нинж

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …