Монгол инженерүүд ТВС-2МС нисэх онгоц угсрахаар судалгааны ажлаа эхлүүллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Царцаа ногоон” буюу АН-2 нисэх онгоцны шинэчилсэн загвар болох ТВС-2МС “Чингис хаан” нисэх буудалд газардсан талаар ИНЕГ-аас мэдээлэв.

АН-2 онгоцыг 20 дугаар зуунд монголчууд уг онгоцыг хүн тээвэрлэх, шуудан зөөх болон хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байсан юм. Тухайн үед Монголчууд жилд 18-20  АН-2 онгоцонд их засвар хийдэг байжээ. Тиймээс энэхүү туршлагаа үндэслэн шинэчилсэн загварыг нь Монголд угсрах бүрэн боломжтой хэмээн үзэж, МИАТ, ИНЕГ-ын инженерүүд судалгааны ажилдаа ороод буй юм.

Тус онгоцны шинэчилсэн загварыг Новосибирскийн “Русавиапром” үйлдвэрийн газар хийсэн. Шинэчлэн сайжруулах явцад 1100 морины хүчтэй, турбин сэнст хөдөлгүүрийг онгоцонд суулгаснаас гадна хамрын хэсгийг өөрчилжээ. Уг онгоц нийлэг материалаар хийсэн далавч, “Hartzell Propeller Inc” компанийн үйлдвэрлэсэн таван далбаат сэнс болон шилэн бүхээгтэй юм. Мөн  байгаль цаг уурын ямар ч нөхцөлд нислэг үйлдэх бүрэн боломжтой аж. Тухайлбал, өвлийн улиралд зузаан цасан бүрхүүл тогтсон газарт буулгахаар дугуйн хэсэгт цана суурилуулсан байна.

Эх сурвалж: www.montsame.mn 

Санал болгох мэдээ

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирснийг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар  УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан  ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн …