“Нэгдмэл Орос” намаас нэр дэвшиж гарсан Төрийн думын гишүүн Федоров ОХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулж байна хэмээн “Трансперенси интернешнл” байгууллагыг ОХУ-аас албадан гаргахыг хүссэн хүсэлтээ Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн тухайгаа мэдээлсэн байна.
Мөн ОХУ дахь “Трансперенси интернешнл” байгууллагын тэргүүн “Би амрах бодолтой байсан боловч экс прокурорыг шалгах шаардлагатай боллоо” гэж фэйсбүүк хуудаснаа бичсэн учраас түүнийг Авлигатай тэмцэх сангийн тэргүүн Навальныйгийн хамт шалгах хэрэгтэй гэж Төрийн дум дахь Хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих хорооны дарга Наталья Поклонская хэлжээ.
Гадаадын байгууллага, түүний мэдээлэгчид ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байж болохгүй бөгөөд тэд улстөр хийж, гэмгүй хүмүүсийг буруутгадаг гэж Федоров “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.