Хятадад Өвөр Монголын цагдаагийн газрын дэд дарга Жао Липинийг цаазаар авчээ. 2016 оны хоёрдугаар сарын эхээр Хятадын Ардын дээд прокурорын газраас Жао Липинийг авлига, хүн амины хэргээр баривчилжээ. Тухайн үед Жао Липин Өвөр Монгол дахь цагдаагийн дэд даргаас гадна Өвөр Монголын Ардын улстөрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд даргын албан тушаалыг хашдаг байжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Жао Липин олон хэрэгт буруутай болох нь тогтоогдож ийнхүү цаазлуулсан байна. Тухайлбал, түүнийг хоёр жилийн өмнө Ли хэмээх бүсгүйг буудаж хөнөөсөн хэргийг тогтоожээ. Түүнээс гадна Жао удаа дараа авлига, хээл хахууль авдаг байсан бөгөөд энэхүү их хэмжээний мөнгөө орон нутгийн бизнес эрхлэгчдээс бүрдүүлдэг байжээ. Жао Липин ийм байдлаар нийтдээ 23.5 сая юанийг авлигаар авсныг тогтоосон байна.
Нинж