Дани Улс авлиганы хэрэгт холбогдоод байгаа Чон Ю Раг шилжүүлэн өгнө

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хег тойрсон авлигын хэрэгт мөн холбогдоод байгаа Чхве Сун Силийн охин Чон Ю Раг Данийн Засгийн газар Өмнөд Солонгост шилжүүлэн өгөхөөр болсон байна.

БНСУ-ын иргэн Чон Ю Раг шилжүүлэн өгөх шийдвэрийг Данийн Дээд шүүх эцэслэн гаргалаа гэж тус улсын прокурорын байгууллагын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

БНСУ Интерпол байгууллагад хүсэлт гаргаж, 20 настай Чон Ю Раг зарлуулж, 2017 оны 1-р сарын 1-ний өдөр Данийн Ольборг хотод байхад нь баривчилсан байна. Түүнийг шилжүүлэн өгөх асуудлыг Дани Улсын прокурорын газар шийдвэрлээд байсан боловч тэрээр шүүхэд давж заалдах хүсэлт гаргаснаар хойшлогдож байжээ.

Түүний эх Чхве Сун Силь залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаад шүүхийн шийдвэрээр 2016 оны 11-р сарын 3-ны өдөр баривчлагдсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …