БНСУ-д хүргэгдсэн Чуй Сүн Шилийн охинд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг өнөөдөр шийднэ

정유라, 오후 2시 영장 심사…구속 여부 이르면 오늘 결정

 

Өмнөд Солонгосын Цагдаагийн газраас тус улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хетэй хамт авлигын хэргээр шалгагдаж буй бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Раг эх оронд нь албадан авчраад байгаа билээ.

Түүнийг Инчон хотын нисэх онгоцны буудалд буусан даруй цагдаагийн газраас түр саатуулж, түүний ээжийн хоригдож байгаа түр хорих байранд аваачиж хоёр өдрийн турш байцаалт авсан байна.

Жонг Ю Ра нь энэ жил 21 настай бөгөөд тэрээр ээжийн хамт хуйвалдаж Ихуа дээд сургуульд элсэлтийн журам зөрчиж элсэн орсон, 2017 оны 1-р сард Солонгос улсын цагдаагийн газраас эх орондоо ирэхийг шаардсан шаардлагыг хүлээж авалгүй оргон зугатааж улмаар интерполоор дамжуулан эрэн сурвалжлагдаж байсан болон “Самсунг” компаниас их хэмжээний мөнгөн дэмжлэг авч хувьдаа завшсан зэрэг хэргээр буруутгагдаж байгаа юм.

Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн охин Жонг Ю Ра нь эдүгээ түүнийг буруутгаж байгаа хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн ба түүнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг өнөөдөр шийдэгдэх юм байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …