Доминик Улсад авлигын хэргээр 11 хүн баривчлагдлаа

 

Бразилийн “Odebrecht” барилгын компанитай холбоотой авлигын хэргээр 11 хүнийг өнгөрсөн даваа гарагт баривчилсан бөгөөд тэр хүмүүсийн дунд төрийн сайд байсан талаар Доминик улсын Ерөнхий прокурор Жан-Ален Родригес мэдээлэл хийсэн байна.

Баривчлагдсан хүмүүийн тухайд гэвэл Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Темистоклес Монтас, Олон нийтийн ажил, холбооны сайд асан Виктор Диас-Руа, тус улсын Сенатын дарга асан Андрес Баутиста нар, мөн хэд хэдэн компанийн захирал нар байжээ.

Харин хэрэгт холбогдсон гурван парламентын гишүүний халдашгүй байдлыг түдгэлзүүлж өгөхийг Ерөнхий прокурор парламентаас хүсчээ.

Өмнө нь, Odebrecht компанийн авлигын хэргийн талаар мэдээлж байсан билээ. Ийнхүү Бразил, Панам, Перу, Коломб, Доминик улсын иргэд түүнтэй холбоотой хэрэгт холбогдож байна.

Odebrecht компани нь 2001-2016 онд хахуульд 788 сая ам.долларыг 12 улс оронд тараасан гэх мэдээллийг өнгөрсөн онд АНУ-ын Хууль зүйн яам хийжээ.

Энэ оны 1-р сард Ерөнхий прокурорын газар Odebrecht компанитай тохиролцоонд хүрч, авлигын хэрэгт холбоотой нөхөн төлбөр гэж 184 сая ам.доллар төлөхөөр болоод байсан боловч иргэд үүний эсрэг жагсаж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаарджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …