Хятад улсын инновацид суурилсан бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлж байна

БНХАУ-ын төрийн зөвлөлийн мэдээний захиргааны урилгаар тус улсад Монгол улсын 47 сэтгүүлч 2 багт  хуваагдан 2017 оны   5 сарын 31 – 6 сарын 6-ны өдрүүдэд айлчлаж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Монголын сэтгүүлчид БНХАУ-д зочлон тус улсын Инновацийн хөгжлийг сурвалжлах арга  хэмжээний II багийг  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахлан айлчилж байгаа.  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан Монголын сэтгүүлчийн  II баг  аялалын 3 дах өдөр буюу өнөөдөр БНХАУ-ын Зи жияан мужийн Ханжоу хотоос эхлэн дэлхийн соёл урлагийн төв болохоор зорьж байгаа Юунь Ши хотхон, мөн хятад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хэрэгжүүлж байгаа Инновацийн хөгжлийн бүтээгдэхүүн болон дижитал технологид суурилсан мэдээллийн сангийн инновацийн хөгжилтэй танилцлаа.

Ханжоу хотын хувьд  түүхэндээ хятад даяар байгалийн үзэсгэлэнт төрх бүхий Шү хү нуурын орчмын газар нутаг, торгоны замаас эхлэлтэй  бүс торгоны худалдаа,  цайны ургамалаар алдаршиж байсан бол өдгөө эдгээрээс гадна  онлайн худалдаагаар хятадад тэргүүлж, дэлхийд II байранд ордог Алибаба групп, дижитал технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлдэг  Hikvision компани, 2016 оны 9 сард  зохион байгуулсан дэлхийн тэргүүлэх улс орнуудын удирдагчдын  Их 20 /G20/-ын уулзалт болсон уран барилгын цогцолбор барилга зэргээрээ хятад төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон хотын нэг бол чаджээ.

Монголын сэтгүүлчид энэ өдөр юуны өмнө Ханжоу хотод орших Соёл урлагийн бодлогыг дэмжих Инновацийн бүс болсон Юунь Ши хотхонтой танилцсан юм. Юунь ши хотхоны цогцолборын хувьд  1958 оноос  хойш Шин лун уулыг түшиглэн баригдан ажиллаж байсан Цементийн олборлох үйлдвэрийн 20 гаруй барилгаас бүрдэж байсан гэнэ.

Хятад улсын засгийн газраас  1999 онд Ши хү нуурын орчмын газрыг Экологийн бүс нутаг болгосонтой холбоотойгоор  байгаль орчинд сөрөг нөлөө учруулж, тоосжилт их хэмжээгээр үүсгэж байсан эл цементийн үйлдвэрийн үйл ажиллагааг шийдвэр гарган  зогсоосон байна. Үүний дараа 2008 онд 1,5 сая юаны хөрөнгө оруулалт хийж, өмнө байсан  цементийн үйлдвэрийн барилгад тулгуурлан 2010 онд  БНХАУ-ын Их сургуулийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, Хятад улсын Урлагийн болон Уран зургийн дээд сургуулийн багш оюутан, мэргэжилтнүүдийн баг ирж ажиллан, тус барилгын загвар дизайныг шинэлэг байдлаар өөрчлөх зураг төслийг хэрэгжүүлсэн төдийгүй 2012 оноос эхлэн Хятад улсын Соёл урлагийн ииновацийн төвийн судалгааны  баг энд байнгын ажиллагаатайгаар ажиллаж эхэлжээ. БНХАУ-ын оюуны өмчийн туршилтын хүрээлэн, шинжлэх ухаан технологийн  ололт амжилтыг туршин  хэрэгжүүлэх судалгааны баг,  Хятад даяар хэрэгжих томоохон урлан соёлын арга хэмжээ, концерт, шоу цэнгүүний удирдамжийг гаргаж, зохион байгуулах баг энд төвлөрөн ажиллах болжээ.

Юунь ши хотхоны цогцолбор барилгын хувьд ажилчдын байр, оффисийн барилга, судалгааны туршилтын талбай, урлаг соёлын үзэсгэлэн, шоу тоглолтын талбай, номын сангийн архитектор бүхий ресторан зэргээс бүрдсэн нийт 3,5 км квадрат талбайтай хотхон болжээ. “Хэзээд хөшгөө буулгахгүй урлаг соёлын үйл ажиллагааг тасралтгүй явуулна” гэх уриатай  Юунь  ши хотхонд өдөр бүр төлөвлөгдсөн  урлаг соёлын арга хэмжээ ар араасаа тасралтгүй үргэлжилдэг юм байна.

БНХАУ-ын Ардын Засгийн газраас өөрийн онцлог бүхий бүс нутаг, хотхоныг хөгжүүлэх бодлогыг барьж амжилттай  ажиллаж байгаагийн нэг илрэл бол  Юунь ши урлагийн хотхон гэж хэлж болох юм. Юунь ши урлагийн хотхон  сэтгэл сэргэм байгалийн үзэсгэлэн, нүд баясам өнгө төрх, аялаж  жуулчлахад таатай байдлаараа тод ялгарам байлаа.   

Монголын сэтгүүлчдийн баг Юунь Ши хотхоны үйл ажиллагаатай танилцсаны дараа Зи жиан хотын Бүтээлч паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү паркийн хувьд замын хөдөлгөөнийг хянах, хөдөлгөөнд оролцогч автомашины татвар төлөлт, даатгалын тухай мэдээллийг самбараас шууд унших, үзэгдэх орчин хязгаарлагдмал  үүлтэй болон бороотой өдрийн камерийн бичлэгийн цэлмэг мэт болгож харах, дрон болон робот ажиглаж хүний ажлыг хөнгөвчлөх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг урьдчилан олж мэдэх, автомашины зогсоол болон гэр бүлийн хэрэгцээнд ухаалаг систем ашиглах,  гэмт хэрэгтнийг зүсээ хувилгасан байсан ч таних зэрэг хүний хэрэглээнд  тус дэмтэй инновацийн олон бүтээлийг амьдралд бодитой хэрэгжүүлж байгаатай танилцлаа.

Үүний дараа сэтгүүлчдийн баг  дижитал технологид суурилсан аюулгүй байдлын хангах камерийн бүтээгдэхүүнээр дэлхийд алдартай Хиквишн /Hikvision/ компаниар зочиллоо. Тус компани 2001 онд байгуулагдсан, өдгөө 20.0 мянган ажилтантай, жилийн борлуулалтын  хэмжээ нь  44,8 сая ам.доллар хүрдэг байна. Хиквишн компани нь шинэ технологид суурилсан инновацийн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хувь хүн албан байгууллага, орон гэр, хууль хүчний байгууллагын ажилтан, тээврийн хэрэгсэл, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг энэ компани Монгол улсад Улсын их дэлгүүр, Номин сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагын камержуулалтыг хариуцан суурилуулсан юм байна.

2016 оны 9 сарын 5-6 өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан үйл явдал болсон нь G20 буюу дэлхийн их гүрний 20 удирдагчийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан явдал байсан.  G20-ын дээд хэмжээний уулзалтад зориулсан барьсан цогцолбор барилгаар Монголын сэтгүүлчид зочилж дэлхийн их гүрнүүдийн удирдагчдын хуралдсан тэнхим, амралтын болон цайны өрөөг үзэж сонирхлоо.

Монголын сэтгүүлчдийн БНХАУ-ын иннци хөгжлийн үйл ажиллагаатай танилцах аялалын талаар үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх болно.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …