Майклын 1984 оны олимпод өмссөн “конверси” 190 мянган доллараар зарагдлаа

Майкл Жорданы пүүзнүүд залуусыг байлдан дагуулсаар байна. Спортод дуртай гэхээсээ зөвхөн Жордан брендийн пүүз сонирхогч залуусын нэг үе бий болчихоод байна шүү дээ. Тэгвэл 1984 онд Лос Анжилес хотноо зохион байгуулагдсан зуны олимпод Майклын өмсөж оролцож байсан Конверсе фастбрик мидс /fastbreak mids/ загварын пүүз дуудлага худалдаанд орж 190.372 ам.доллараар зарагдсан байна.

Монгол мөнгөөр нэг пүүз 450 гаруй сая төгрөг болсон гэсэн үг юм. Гэхдээ жинхэнэ пүүз цуглуулагчдад энэ хэмжээний төлбөр төлж, цорын ганц пүүзний эзэн болоход ямар ч асуудал байхгүй. Өмнө нь Майклын “flu Game” Эйр Жордан-12 104.765 ам.доллараар зарагдаж байсан юм.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …