БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм. Иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ хөрөнгийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэв.

Энэ чиглэлээр холбогдох төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …