Явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон автобусны жолоочийг буруугүй гэж үзжээ

d6f45843ab41f9d8a06d09b074a34fa1.jpg

   Өмнөд Солонгос улсын Сөүл хотод өнгөрсөн жил 30 орчим насны нэгэн эрэгтэй автобусанд дайруулж амь насаараа хохирсон хэрэг гарсан аж.

   Хохирогч нь явган хүний гарцгүй замаар зам хөндлөн гарч явахдаа 2-р эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан автобусанд дайруулж, толгойдоо хүнд гэмтэл авч улмаар амь насаа алдсан байна.

   Анхан шатны шүүхээс тухайн автобусны жолоочид цагт 60 км хүртэл хурдтай явах замаар цагт 45-48 км/цагийн хурдтай явж байсан боловч анхаарал болгоомжтой байж, баруун, зүүн талаа хянаж байх ёстой журмыг зөрчиж осол гаргасан хэмээн 1 жилийн хорих ял оноожээ.

    Гэвч 2 дахь шатны шүүхээс осол гаргасан жолооч хурд хэтрүүлээгүй, хохирогчийг олж харах хугацаа ердөө 0.967 секунд байсан тул тэрээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжгүй байсан хэмээн үзэж, жолооч нь явган зорчигчийн амь насыг хохироосон зам тээврийн осолд буруугүй гэсэн шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргасан байна.

Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …