Хойд Солонгос дотооддоо 19 төрлийн ухаалаг утас үйлдвэрлэдэг

 

Хойд Солонгос улс  2004 онд анх удаа зөвхөн төрийн дээд албан тушаал хашдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхэн, мөн гадаадын иргэдийг гар утас хэрэглэхийг зөвшөөрч байсан бол 2008 оноос эхлэн бүх нийтийн хэрэглээ болгожээ.

    Эдүгээ Хойд Солонгост 3 сая 240-н мянган хүн гар утас хэрэглэж байгаа ба гар утасны хэрэглэгч болохын тулд дунджаар 50 евро буюу дунджаар 130.000 төгрөгийн суурь хураамж төлдөг юм байна.

    Хойд Солонгос улсад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх эрхийг Египетийн “Orascom” компани дангаараа гүйцэтгэдэг аж.

    “Orascom” компани нь Хойд Солонгос улсад үйлдвэрлэсэн 19 төрлийн утсыг үйлчлүүлэгчдэд худалдаалдаг ба тэдгээр нь Люсанг, Пёнгянг, Ариранг зэрэг нэртэй аж.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …