Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин таван нас хүртэлх бүх хүүхдүүдэд сар бүр 100.000 вон олгох шийдвэр гаргажээ.
Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байхдаа энэ тухай мөрийн хөтөлбөртөө амлаж байсан юм.
Хүүхдийн мөнгийг 2018 оноос эхлэн таван нас хүртэлх Солонгос хүүхэд бүрт олгох ба мөнгөний хэмжээг цаашдаа жил бүр тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх аж.
Хүүхдийн мөнгө нь 100.000 вон гэсэн тусгай код бүхий эрхийн бичиг байх ба эцэг эхчүүдийг уг мөнгийг өөр зориулалтаар ашиглуулахгүйн тулд, Их дэлгүүр болон томоохон супер маркетуудад ашиглах боломжгүй, зөвхөн номын сан, уламжлалт зах болон бусад жижиг, дунд хэмжээний дэлгүүрүүдээр үйлчлүүлэх байдлаар олгогдох юм байна.