БНСУ-ын парламентын 23 гишүүн бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн гадаадад нуусан эд хөрөнгийг хураах хууль батлуулахаар болжээ

(서울=연합뉴스) 홍해인 기자 = 20일 오전 국회 의원회관에서 열린 최순실 재산몰수 특별법 추진 여야 의원 모임에서 한 참석 의원이 최순실 일가 기업 관련 도표를 살펴보고 있다.       이 모임엔 더불어민주당, 국민의당, 바른정당 등 22명의 의원과 자유한국당 김성태 의원 등 총 23명이 참여했다.   hihong@yna.co.kr

Өмнөд Солонгос улсын Их Хурлын 23 гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэжээ.

    Тэд хэвлэлийн хурлаар “Бидний 23 гишүүн хамтран хэн нэгэн хүний эх орондоо хууль бусаар олж улмаар гадаадын орнуудад гаргаж нуусан бүх хөрөнгийг олж илрүүлэх, хурааж авах, эх оронд нь буцаах тусгай хууль батлуулахаар боллоо. Бид энэхүү хуулийн төслийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн, удахгүй Их Хуралд өргөн барих болно. Хэрвээ энэ хууль батлагдвал хамгийн түрүүнд бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн авлигын замаар бий болгож, гадаадад нуусан их хэмжээний эд хөрөнгийг хураах ажлыг хийнэ” гэж мэдэгдсэн байна.

    Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын албан ёсны мэдээллээр тэрээр Герман улсад нилээд их хэмжээний үндсэн хөрөнгө, барилга, хувийн байр худалдаж авчээ.

    Мөн Самсунг группээс хандив болгон өгсөн 7 тэрбум 800 сая воныг Германд байгуулсан хувийн компанийн данс руу шилжүүлсэн юм байна.

 

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …