Муу нөлөөллөөс өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ?

Өөрийгөө муу нөлөөнөөс салгах нь зарим хүний хувьд тийм ч амар зүйл биш байж болох юм. Таны хийх ёстой мөн зайлсхийх хэрэгтэй хэдхэн чухал зүйл бий. Ямар ч нөхцөл байдал байсан өөртөө л хамгийн сайныг хийх хэрэгтэй. Муу нөлөөллөөс өөрийгөө хэрхэн салгах тухай дороос уншина уу.

Заавар

  1. Өөрийгөө муу нөлөөнөөс хол байлгах нь хэцүү бөгөөд гарзтай байж болох ч  хүсч байгаа сайхан амьдралдаа хүрэхийн тулд энэ нь маш чухал юм. Гэр бүл, найзууд аль нь ч байлаа гэсэн буруу ятгалга нөлөөллөөс хол байх нь маш чухал. Нөгөө хүний ашигч захирангуй зан авирт нь та автаж нөлөөнд нь орох юм бол таныг маш муу буруу сонголт хийхэд хүргэдэг. Шинэ зам эхлүүлэх нь таны хамгийн гол зорилгын нэг байх ёстой.
  2. Уг замаа тэр даруй эхлүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Яагаад өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд дурын он сар сонгох ёстой гэж? Хэн нь муу вэ гэдгийг мэдэх нэг сайн арга бол өөрийн эргэн тойрондоо буй хүмүүсийг ажиглах юм. Хэнтэй нь уулзах үед илүү их асуудал эсвэл үймээн болдог вэ? Илэрхий байдаг уу нууцлаг байдаг уу? Хэн нэгнийг ажиглах өнцгөөс харах нь чамд тэдний дээрэнгүй занг харах боломж олгодог. Зарим хүн бусад хүмүүсийг хялбархан уншиж хэнээс зайгаа барих хэнтэй нөхөрлөхөө мэдэж чаддаг.
  3. Тэд муу хүмүүстэй нийлдэг ч бай үгүй ч бай ажлын газар эсвэл гэр бүлийн хүрээнд мэддэг хүмүүсээс найз нөхдөө сонговол танд сайн байх болно. Муу нөлөө үзүүлдэг хүмүүс бусад хүмүүсийг татаж оруулахаас өмнө арга зам олоход тэдний зөвлөгөө танд хэрэгтэй. Нэг гэрт эсвэл ажлын газарт муу нөлөө үзүүүлэгч хүмүүстэй нэг дор байх үед асуудал гарч болно. Гэвч үүнийг засч болно.  Хамгийн хялбар, шулуун шийдэл бол тэдэнтэй нүүр тулах юм. Сөрөг үр дагавар гаргалгүй хэрэгжих боломжтой энгийн тактик бол шууд ярилцах юм.
  4. Муу нөлөөллийг эсэргүүц. Тэд зан авираа засах хэрэгтэйг хэлж үгүй бол арга хэмжээ авна гэдгээ илэрхийлэх хэрэгтэй. Ингээд яаж харьцах талаар асуувал одоохондоо зөвхөн ажлын холбоотой зүйл ярилцана гэж хэлж болно. Хэрвээ та тэдний муу нөлөөнд хангалттай өртсөн бол тэдэнд шууд хэлэх хэрэгтэй. Хэрвээ та тэдэнтэй нэг гэрт амьдардаг бол мөн дээрхийн адилаар хэрэгжүүлээрэй. Гэр бүлийнхээ талаар ярьж харин хэн нэгний талаар бүү муу зүйл яриарай. Муу нөлөөлөл жинхэнэ асуудлыг дарагдуулах хандлагатай байдаг учраас л та эхэлж сонсож байгаа юм.
  5. Муу нөлөөнөөс зайлсхийхийн тулд найз нөхдийн харилцаагаа нэг хүнээс нөгөө рүү шилжүүлэх нь хэцүү гэдгийг санаарай. Мөн богино болон урт хугацаанд нөхөшгүй хохирол учруулж болох зүйлс хийх эсвэл хэлэхэд нөлөөлж уруу татагдах нь ч бас хялбар биш. Зөвхөн хэн нэгэн нь хөгжилтэй, хүнийг өвтгөхгүй гэж бодсоноос хийдэг зан авирыг багасгах талаар арга хэмжээ авах хэрэгтэй.

 

Зарим үед хэн нэгний амьдралд бидний хийж чадахаа мэдсээр байж “чадахгүй байхаа” гэж хэлдэг хүмүүс байдаг. Энэ хүмүүс санаатайгаар таныг мохоож урмыг чинь хугалахыг хүсээгүй байж болно. Цаанаасаа л сөрөг хандлагатай, өөртөө итгэлгүй хүмүүс байж болох юм. Хэрвээ та амжилтанд хүрэх замдаа үлдэхийг хүсч байвал амьдралд тань байгаа сөрөг хүмүүст урмаа хугалах боломж өгөхгүйн тулд хэдэн зүйл хийх хэрэгтэй.  Доорх зөвлөгөө, саналуудыг хэрэгжүүлснээр амьдрал тань үзүүлж буй зарим хүмүүсийн сөрөг нөлөөлөөс салахад туслах болно.

Өөрийгөө холдуул

        Амьдралынхаа сөрөг нөлөөллөөс салахын тулд оюун санаагаа сөрөг зүйлээс холдуулах нь хамгийн чухал зүйл. Ийм хүмүүсээс өөрийгөө тусгаарлаж үүнийг хийж болно. Хэрвээ найз тань сөрөг үзэлтэй бол түүнтэй нийлэхээ болих хэрэгтэй. Хэрэв хамаатны хүн чинь бол тухайн хүнтэй цагийг аль болох бага өнгөрүүлрэй. Яагаад гэдгээ ярилцахгүйгээр эдгээр хүмүүсээс шууд холбоогоо таслах нь сайхан санаа биш хэдий ч сөрөг хүмүүстэй байх эсэх нь таны шийдвэр юм. Хэрэв тухайн сөрөг нөлөөтэй хүн таны ойр дотны хүн бол тэр сөрөг хандлагаас нь салгаж болох эсэхийг үзэж ярилцаад үзээрэй. Тэд магадгүй өөрсдийгөө анзаараагүй байж болох ба өөрчлөгдөхийг хүсч магад. Хэрэв та тэдний хандлагын талаар ярилцаж үзэн хичээсэн ч гэсэн тухайн хүн огт өөрчлөгдөөгүй бол та тэр хүнийг таны хандлагад хортой нөлөөтэй хүн гэж үзэн арга хэмжээ авах хэрэгтэй.

Сонсох зүйлээ өөрөө сонгоорой.

        Заримдаа таны амьдралд холдох боломжгүй хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс таны гэр бүлийн гишүүн эсвэл хамт ажиллагсад байж болно. Хэрвээ урам зоригт тань нөлөөлөөд байгаа сөрөг хүнтэй гацчихсан бол өөр сонголтууд бий. Өөрийн сонсож хүлээж авах зүйлээ сонгох хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн таныг дасгал хийдэггүй, эрүүл бус хооллодог болохоор тань жингээ хасч чадахгүй гэж дахин дахин ярьсаар байвал өөртөө “Би чадна” гэж чангаар хэлэх хэрэгтэй. Тэд чамайг доош нь хийж эвгүй байдалд оруулахаар оролдох үед эерэг яриа, эерэг бодлоор өөртөө урам оруулаарай.  Та сонсохыг хүссэн зүйлээ сонгож болно. Магадгүй тэд өөрсдөө урам зориггүй учраас танд ямар нэг зүйлийг чадахгүй гэж хэлж болно. Тэд илүүдэл жинтэй мөн жингээ хасах гэж хичээсэн ч бүтэлгүйтэхдээ бүх хүмүүсийг амжилт олохгүй гэж дүгнэдэг байж болно. Зарим тохиолдолд сөрөг хүмүүс өөрсдийг нь арай дээр санагдуулдаг учраас ингэж боддог. Тиймээс тэднийг сөрөг зүйл ярьж эхлэхэд нь та үүнийг нь амжилт олох илүү урам зориг болгон хувиргаж чадна гэдгийг санаарай.

Хэн гэдгээ мэдээрэй

        Өөрийгөө хэн гэдгээ мэдсэн үед сөрөг хүмүүс чамд нөлөөлж чадахгүй. Та 30 минутын турш сөрөг яриаг сонсож суусан ч гэсэн та эерэг бодолтой хүн бол тэдний сөрөг хандлагад татагдаж орохгүй байх болно. Танд өөрийгөө эерэг бодолтой байх үгүй эсэхийг шийдэх сонголт бий. Та юу ч болсон гэсэн өөдрөг байхаар шийдсэн бол эдгээр сөрөг хүмүүстэй харьцахдаа илүү тухтай байх болно. Та хүн бүрт сөрөг яриа хандлага ямар хор хөнөөлтэй болохыг мэддэг учраас тэднийг харамсаж, өрөвдөж харах болно. Хэн гэдгээ мэдэх нь таныг сөрөг нөхцөл байдалд сөрөг хүнтэй тулгарч давах гарахад туслах болно. Амжилтанд амархан хүрэхийг хүсвэл таны урам зоригийг асаах амжилттай эерэг бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй. Таны амьдралд буй гутранги хүмүүс таны урам зоригийг мохоохоос өөр зүйл хийхгүй. Та тэднийг амьдралаасаа холдуулах эсвэл өөрөө дагаж сөрөг болохгүйгээр тэдэнтэй харьцаж сурахын аль нэгийг сонгож болно. Хэн нэгэн гутранги байлаа гээд чи дагаж тийм байх албагүй гэдгийг ойлгож анхааралтай байгаарай. Та юу ч хийсэн байлаа урам зориг, эерэг хандлагаа хадгалж жинхэнэ амжилтанд хүрч чадна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …