Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Ражнат Сингх эрүүл мэндийн шалтгааны улмаас манай оронд хийх айлчлалаа хойшлуулжээ. Тэрбээр ирэх сард Улаанбаатарт айлчлахаар төлөвлөсөн байсан ч хөл нь хугарсны улмаас ийнхүү айлчлалаа хойшлуулсан байна.
Ямартай ч, Р.Сингх энэ сарын 18-ны өдөр гэртээ өглөө алхаж яваад зүүн шагайгаа гэмтээсэн аж.
Сонирхуулахад, 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай оронд айлчилж байсан юм. Дашрамд дурдахад, Энэтхэг, Монголын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтсон юм.