Мандал боомтын барааны тээвэр анх удаа 1 сая тонныг давлаа

Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалганаас Мандал боомт хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замаар нүүрс тээвэрлэдэг.

        Бүртгэлд үндэслэвэл, өнөөг хүртэл Мандал боомтын бараа тээвэрлэлт нийтдээ 1 сая 3600 тонн болсноор 2002 онд анх тус боомтын тээвэрлэлт эхэлснээс хойших хамгийн их хэмжээнд хүрсэн байна.

Дархан Муумянган холбоот хошууны Батхаалганаас Мандал боомт хүрэх нэгдүгээр зэрэглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж байна

 

Мандал боомт Хятад, Монголын хилийн шугмын 757 дугаар заагт байрладаг. Мөн эртний торгоны замын дөрвөн гол шугамын нэг болох тал нутгийн торгоны зам үүгээр дамжин өнгөрдөг. Монгол Улс, ОХУ- тай арилжаа нэвтрэх чухал зам болдог. “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлого хэрэгжсэнээр Мандал боомтын эдийн засгийн хөгжлийг улам дайчилж байна. 5 дугаар сарын дунджаар Мандал боомтын бараа тээвэрлэсэн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 19.36 дахин нэмэгдсэн ба 2016 оны  жилийн нийт хэмжээнээс давсан байна. Ингээд импортолж, экспортолсон арилжааны ерөнхий өртөг 514 саяд хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.52 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Боомтоор орж, гарсан хүний тоо 31430, машин тэрэгний тоо 14721-д тус тус хүрчээ.

 

Мандал боомтын “Тавыг оруулж тавыг гаргах” барааны тээвэрлэлтийн тусгай зам

 

Хилээр нэвтэрч байгаа Монгол Улсын тэргийг хянан шалгаж байна

 

Эх сурвалж: Solongonews.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …